ҮАГ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахим хуудсанд байршууллаа

Үндэсний аудитын газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуульд оролцохоор нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн эсэхэд аудит хийж, дүгнэлтийг хуулийн хугацаанд буюу энэ оны 5 дугаар сарын 5-ны өдөо СЕХ-д хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д “Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн аудитын дүгнэлтийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө өөрийн байгууллагын цахим хуудсанд нээлттэйгээр байршуулна” гэж заасны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон аудитын дүгнэлтийг Төрийн аудитын байгууллагын цахим хуудсанд байруулж байна. Сонгогч та бүхэн Ерөнхийлөгчийн … Continue reading ҮАГ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахим хуудсанд байршууллаа